VINWONDERS - ВЬЕТНАМЫН ХАМГИЙН ТОМ БӨГӨӨД АЗИЙН ТЭРГҮҮЛЭХ СЭДЭВЧИЛСЭН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН
50 га талбайг хамарсан VinWonders нь Вьетнамын анхны сэдэвчилсэн цэцэрлэгт хүрээлэн бөгөөд Зүүн Өмнөд Азидаа хамгийн томд тооцогддог. Энэхүү хүрээлэн нь өвөрмөц сэдэв бүхий энтертайнмент 6 бүсээс бүрдэх бөгөөд өдөрт 20,000 зочин хүлээн авах хүчин чадалтай, дэлхийн жишигт нийцсэн 60 гаруй тоглоом наадамтай. Түүнчлэн 15,000м2 талбай бүхий гайхамшигт далайн аквариумтай бөгөөд энэ нь 200м2 талбай бүхий аварга шилэн ханаар харагдах хязгааргүй үзэгдэх орчинтой дэлхийн хамгийн том аквариумуудын нэг юм. Мөн Вьетнамдаа хамгийн хурдан буюу 95км/ц хурдалдаг галзуу хулгана энд бий
VINWONDERS PHU QUOC-Д ЗААВАЛ ОЧИХ ШАЛТГААНУУД!
Вьетнамын хамгийн том, Азийн тэргүүлэх зэрэглэлийн сэдэвчилсэн цэцэрлэгт хүрээлэнгээр аялах
Neptune’s Palace (Далай вангийн ордон) аквариумд зочилж, олон арван мянган далайн амьтдын амьдралтай танилцах
Вьетнам болон дэлхийн дээд амжилтуудыг тогтоосон тоглоом, наадмуудыг биеэр мэдрэх
